☻админ☺:Та бүхэн манай WEB сайтад зочилсон явдалд маш их баярлаж байна таны хайсан зүйл манай Web сайтад байгаа гэдэгт итгэлтэй байна.Та бүхэн манай WEB сайтад зар болон баннераа үнэгүй тавиарай надтай холбоо барихийг хүсвэл 95809292 эсвэл keeper_soft@yahoo.com холбоо бариарай


Туулай тэжээх гэж байгаа хүмүүст

Aug 16, 2010

Шинэ ногоо,  хивэг, байцаа бvгд туулайны идэх дуртай хоол юм. Хамгийн гол дутагддаг зvйл нь С аминдэм бєгєєд vvнийгээ хоол тэжээлээр дамжуулж авдаг. Тиймээс С аминдэмээр баялаг хvнсний зvйл єгєх хэрэгтэй. Гэрийн нєхцєлд тэжээхэд хамгийн тохиромжтой амьтны нэг нь туулай. Тун цэвэрхэн амьтан. Амьдралын тусгай нєхцєл нэг их шаардаад байдаггvй. Тvvнд бяцхан тємєр тор байхад л хангалттай. Торыг нь ойр ойрхон цэвэрлэхэд л болно. Тvvнийг заримдаа єрєє тасалгаандаа чєлєєтэй гvйлгэж байвал сайн.
Зуны цагт гадаа гаргаж, зvлэг ногоон дээгvvр гvйлгэж байх нь чухал. Харин ингэхдээ муур нохой барих вий хэмээн болгоомжлоход илvvдэхгvй. Тvvнчлэн оосор, хvзvvвчтэй гаргахгvй бол євсєн дунд нуугдчихаж мэднэ. Багачууд тvvнтэй харилцахад илvvтэй тохирох юм. Гэрийн нєхцєлд тэжээхэд аливаа зvйлийг мэрэх гээд байвал тvvнийг нь болиулж, сайн хvмvvжvvлэх хэрэгтэй. Cap болгон хээлтдэг учраас vржил сайтай. Туулайг тэжээснээр хvний эрvvл мэндэд олон талын ач холбогдолтой гэлцдэг. Энэ тухай
Мал эмнэлэгийн Эрдэм Шинжилгээний Хvрээлэнгийн вирус судлалын хvрээлэнгийн эрхлэгч Б.Пvрэвцэрэн
"Амьтан тэжээх нь хvvхдийн хvмvvжилд сайнаар нєлєєлдєг. Хvvхэд багаасаа амьтныг хайрлаж сурдаг юм. Туулай бол олон талын ач холбогдолтой л доо. Бизнесийн болон эрvvл мэндийн чиглэлээр тэжээж, vржvvлдэг. Тухайлбал, уушигны багтраа євчтэй хvмvvс туулай их тэжээдэг. Зарим нь туулайны мах болон арьсыг ахуйн зориулалтаар'"єргєн хэрэглэдэг. Байгальд амьдарч буй молтогчин туулайны махаар хvмvvс ханиад хvрсэн vедээ шєл хийж уухад, ядаргаа тайлагдан уушигны багтраа євчинг анагаадаг.
Мєн зvрх болон бєєрний євчтэй хvмvvс молтогчин туулайн бєєр зvрхийг идвэл эмчилгээнд сайнаар нєлєєлдєг. Хоол тэжээлийн хувьд хивэг, багсармал тэжээл, шигшсэн буудай, байгалийн ногоон євсєєр хооллох хэрэгтэй. Мєн олон тєрлийн витамин, эрдэс давсаар баялаг хvнсний ногоогоор тэжээх, аль болох айлгаж цочоохгvй байх нь чухал гэсэн юм.
Туулайг аймхай амьтан гэдгийг хvн бvр мэднэ. Тиймээс тvvний дэргэд чанга дуугарах, хашгирах хэрэггvй. Тэд танил бус vнэр, чимээнээс айх ба танихгvй хvнд хэзээ ч ойртохгvй. Тиймээс та єєртєє дастал нь хэсэг хугацаанд хvлээх хэрэгтэй. Туулайг багаас нь тэжээвэл дасахдаа амархан. Гэрт эвгvй vнэр ялгаруулдаг хэмээн зарим хvмvvс амьтан тэжээхээс зайлсхийдэг. Энэ нь хvмvvс торны ёроолд дэвсэх зvйлээ буруу сонгосноос болдог. Амьтны дэлгvvрт тусгай зориулалтын элс, vртэс худалдаалдаг. Мєн туулайг усанд оруулахад зориулсан угаагч, шингэн саванг худалдаалах болсон. Туулайг уснаас гаргасныхаа дараа биеийг нь хаттал арчиж, дулаахан газар байлгах нь чухал. Учир нь тэд яг л нялх хvvхэд шиг хатгалгаа авч, євдєх аюултай юм шvv.